Ховд аймагт эзэнгүй үүсгүүрийн эрэл хайгуул, цацрагийн болзошгүй нөлөөлөлд тандалт судалгаа хийлээ

Image may contain: one or more people, sky, outdoor and nature

Аймгийн МХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/43 дугаартай удирдамжийн дагуу Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар анги, Булган сумын агаарын цэргийн 305 дугаар анги, Үенч сумын Хилийн цэргийн 130 дугаар ангиудын нэгтгэл, анги нэгтгэлүүд байрлаж байсан талбай, буудлагын цэгүүд, хээрийн байрлал, агуулах байрлаж байсан газруудад цацрагийн үүсгүүр илрүүлэх зориулалттай /Pack-eye FHT-1377 гамма болон нейтрон туяаны цацрагийн хайлтын төхөөрөмж, NGH загварын 3575-977 хувийн дугаартай Identifinder-2/ багажаар тандалт судалгаа хийхэд 0.01-0.10 микроЗиверт/цаг байна.
Энэ нь байгалийн дэвсгэр түвшний цацрагийн изотопийн идэвхижилийн хэмжээнд байна.
Өмнө нь Ховд аймагт энэ төрлийн судалгаа хийгдэж байгаагүй ба шалгалтаар тухайн анги нэгтгэлүүдэд эзэнгүй цацрагийн үүсгүүр илрээгүй болно.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ