Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII дахь бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан боллоо



“Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII дахь бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан”-ыг энэ сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа. Тус хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын явц, үр дүнгийн талаар илтгэл танилцууллаа.



Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нийт 12 удаа  хуралдаж, 140 шахам тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 80 гаруй удаа хийж 700 гаруй тогтоол тус тус гаргаж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллажээ. Мөн бодлогын 30 гаруй хөтөлбөр, 10 гаруй төлөвлөгөө, 20 гаруй журмуудыг боловсруулан гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн алба хаагч, төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, шинэ санал санаачлага, дэмжлэг чухал байр суурь эзэлж байсныг албаныхан онцоллоо.  




ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ