Коронавируст халдвар "Ковид-19"-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт болж байна



Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадвахжуулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.  Ажлын багт  ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, ХӨСҮТ,  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд багтаж, "Ковид-19" цар тахлын үеийн орон нутгийн шуурхай  штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт зохион байгуулж байна.



Сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын алба хаагч нарын төлөөлөл 70 гаруй хүн оролцож коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна. Сургалт маргааш буюу энэ сарын 24-ний өдөр дуусна.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ