2020 оны 09-р сарын 21-нээс 09-р сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
24,25-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: 23,24,25-нд ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс 7-12м/с, зарим үед түр зуур 12-14м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, 26-наас нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ