Ховд аймагт хадлан тэжээл бэлтгэх ажил 54,1 хувьтай явагдаж байна



2020 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ховд аймаг малчдын түвшинд 61,6 мянган тн хадлан, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэхээр төлөвлөжээ. 09 дүгээр 17-ны байдлаар 33,3 мянган тн хадлан, 610,2 тн тэжээл, 1,1 мянган тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэх ажил 54,1 хувьтай явж байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн Д.Нямсүрэн ярьлаа.


ВИДЕО:




Өнөөдрийн байдлаар Алтай сум 1500 тн хадлан бэлтгэж энэ жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлжээ. Харин Булган сум хамгийн сайн буюу 23,3 мянган тн хадлан бэлтгэсэн бол, Зэрэг, Дөргөн, Үенч сумууд хадлангийнхаа 50 хувийг бэлтгэсэн дүнтэй байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ