Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан эхэллээ

Image may contain: 1 person

Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан энэ оны 09-р сарын 15-ны энэ өдөр аймгийн нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна. Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 22 нь хүрэлцэн ирж 53.6 хувийн ирц бүрдсэнээр хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвганди үг хэлж, улмаар төрт ёсны уламжлалын дагуу Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэнээр хуралдаан эхлэв.

ВИДЕО:



Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар:
"Аймгийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай" /Аймгийн Заса дарга Б.Дүгэржавын илтгэл/
"Ховд аймгийн нутаг давсгэрт шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах тухай" /Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн илтгэл/
"Аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" /Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл/
"Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" /Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл/ гэсэн 4 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав танилцуулж, Төлөөлөгчид асуулт асууж, санал солилцож байна.

Image may contain: 4 people, people sitting and suit

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 2 people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ