Ховд аймгийн “Цагаан морь” хүнсний зах дээр тус аймгийн 16 сумын малчид ирж малаа зарж борлуулдаг юм. Нэг малчин хамгийн цөөндөө 10-20, дээд тал нь 40-50 мал зарахаар хамгийн хол нь 400 орчим км зам туулж ирдэг байна. Их, дээд сургуулийн нэг оюутантай малчин жилд дундажаар 5 сая төгрөг сургалтын төлбөр болон бусад зардалд зарцуулна гэж Зэрэг сумын малчин Э.Сүхбаатар ярьж байна. Нэг хүүхэд их, дээд сургуульд 4 жил сурч төгсөхөд дундажаар 20 гаруй сая төгрөг зарцуулна. Тиймээс бэлчээрийн даац хэтэрсэн ч гэсэн малынхаа тоог цөөрүүлж чадахгүй, малаа өсгөж байна гэж Ховд аймгийн Дарви сумын малчин Л.Даржаа хэллээ. ВИДЕО:Ховд аймгийн “Цагаан морь” хүнсний зах дээр нэг хонь 100-140 мянган төгрөг, нэг кг үхрийн мах 10-12 мянга, ямааны мах 7 мянгаас 9 мянга, хонины мах нэг кг нь 8 мянгаас 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Огноо: 9/10/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1017 Мэдээ таалагдсан: