09-р сарын 08-ны байдлаар Ховд аймгийн хэмжээнд 67557 иргэн нийтдээ 4 тэрбум 383,7 сая төгрөгийн ногдол ашиг хүртээд байна



ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжсээр байна. 2020 оны 09-р сарын 08-ны байдлаар Ховд аймгийн хэмжээнд 67557 иргэн нийтдээ 4 тэрбум 383,7 сая төгрөгийн ногдол ашиг хүртжээ. Үүнд: Үнэт цаасны данс нь  эхний ээлжинд баталгаажсан иргэд багтсан байна.


 
Одоо 2 дахь ээлжинд 80 мянган иргэний ногдол ашиг олгогдохоор хүлээгдэж байна. Иргэн бүрд үнэт цаасны данс нээж, баталгаажуулах зорилгоор 09-р сарын 7-оос эхлэн ажлын 3 хэсэг сумдад ажиллаж байна. Мөн банкны дансаа солих сонирхолтой иргэд 141072 дугаарт регистрийн дугаар, дансны дугаараа мессэжээр илгээх боломжтой. Данс баталгаажуулалтын ажил 90 хувьтай хийгдсэн. Хэрэв та ойрын өдрүүдэд дансаа нээлгэсэн бол хэсэг хугацаанд хүлээх ба хэрэв 10-р сарын 20-ны дотор таны ногдол ашиг баталгаажсан дансанд тань шилжиж орохгүй бол харьяа Үнэт цаасны компанидаа хандах хэрэгтэй гэж Бумбат-Алтай ҮЦК-иас мэдээллээ. 

Дансаа нээх бол: Www.dbx.bumbat.mn холбоосоор нэвтэрч зааврын дагуу дансаа нээлгэнэ үү.

Одоогоор зарим иргэдийн ногдол ашиг Ebarimt-ийн дансаар шилжиж байгаа ч цаашид энэ дансаар ногдол ашгийг олгох эсэх нь тодорхойгүй байгаа учраас Үнэт цаасны компанид хандан данс нээлгээгүй иргэд харилцах дансаа баталгаажуулах нь зүйтэй. Түүнчлэн ногдол ашгаа зөв зүйтэй, үр ашигтай байдлаар зарцуулах аль болох хуримтлал үүсгэж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ