2020 оны 09-р сарын 07-ноос 09-р сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас: 09,10,12-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: 8,9-нд зарим газраар, 10,11-нд ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс 7-12м/с, зарим үед түр зуур 14-16м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.
Агаарын температур: Хугацааны эхээр уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, 10-наас нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй. Хугацааны дунд үеэр нийт нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ