Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийж байна



МХЕГ-ын даргын баталсан 2020 оны 01/197 дугаар удирдамжийн дагуу ЕБС болон их дээд сургуулийн 150-500 метрийн орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. 
Улмаар зөрчил гаргасан хоёр аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал өгсөн. Тус ААН-үүдээс тамхи, худалдаалах хориотой гутлын тос, шар цавуу зэрэг нийт 160 ширхэг буюу 360000 төгрөгийн бүтээгдэхүүнд буцаан татан авалт хийлгүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Ховд аймгийн МХГ-аас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ