Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд 870 гаруй айл өрх зусланд гарсан. Улмаар зуслангийн айлууд нүүж, бууриа цэвэрхэн хүлээлгэн өгөх хугацаа болж байна. Мэргэжлийн байгууллагуудаас “Бууриа цэвэрлээд нүүцгээе” аян эхлүүллээ. Энэ хүрээнд зусланд гарсан айл өрхүүд энэ оны есдүгээр сарын 04-06-ны өдөр нүүхдээ гэрийнхээ орчны 20 метр газрыг цэвэрлэж, хог хаягдлыг хогийн цэгт үлдээх, ашигласан нүхэн жорлонг булж дарсан байхыг мэргэжилтнүүд уриалав.
Энэ өдрүүдэд хог ачих машин Буянт голын зуслангийн бүсэд үйлчлэх юм.