9-р сарын 01-ний энэ өдөр баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургууль нь журмын дагуу бэлтгэлээ хангаж сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэллээ. 2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль нь 200 гаруй багш ажилчид, нийт 1600 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүний 200 гаруй нь шинээр элсэн суралцаж буй оюутан юм.
Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд:
-Цар тахлын үед онлайн сургалтын олон хэлбэрийг сургалтандаа нэвтрүүлэх
-Зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх
-Шинээр нээсэн Ду хөгжмийн багш, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн бакалаврын, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн сургалтыг чанартай явуулах
-Ховд их сургуулийг хөгжүүлэх мастер иөлөвлөгөөний 2-р шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байна. Мөн энэ хичээлийн жилд танхимын болон танхимын бус сургалтыг хослуулж, шинээр 3 хөтөлбөрийн сургалтыг эхлүүлж байгаагаараа онцлогтой байна гэж тус сургуулийн захирал Б.Нямдорж ярьлаа.