Ховд аймаг 3000 гаруй ногоочидтой. Тэд жилдээ 22,4 мянган тн төмс хүнсний ногоо хураан авдаг байна.
Ховдын ногоочид өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээн байж нутгийнхаа эрүүл хөрсөнд тарьж ургуулсан, брэнд бүтээгдэхүүнээ орон нутагтаа худалдан борлуулахаас гадна жилийн жилд УБ хотыг зорин очиж нийслэлийн хэрэглэгчдэд борлуулдаг. Гэвч УБ хотод талбай, газар байдаггүйгээс хямд үнээр бөөнд нь худалдаалах, хугацаа алдан борлуулж чадаагүйгээс жимс, ногоо муудах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймээс энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт анхаарч, шийдсэн байна. Тодруулбал, Ховдын ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Тэнгэр плаза төвийн өмнөх талбайд болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ зарж борлуулах боломжтой боллоо. Мөн ногоочдынхоо талбайн түрээсийн төлбөрийг ч шийджээ.
Өнөөдрийн байдлаар Жуковын талбайд Ховдын ногоочид маань худалдаагаа эхлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.