Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс Ховд аймгийн Засаг дарга өнгөрсөн 07-р сард 02 тоот албан даалгавар гаргажээ. Албан даалгаврын хүрээнд төв суурин болон ХАА-н өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг тодорхой тусгаж төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ХХААГ, Онцгой байдлын газартай хамтран хадлангийн гол бүс нутаг болох Мянгад, Буянт сумдын нутгаар ажиллаж хадлангийн гарц, усны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Өнгөрсөн 7-р сар, 8-р сард Ховд аймгийн ихэнх нутгаар хур бороо ихтэй байсан. Тиймээс Ховд голын усны түвшин багагүй нэмэгдсэн байна. Цаг уурын байгууллагаас авсан мэдээгээр 2020 оны 08-р сарын 22-ны өглөөний 08 цагийн байдлаар Ховд гол үерийн аюултай түвшнээс 13 см-ээр даван үерлэж байна. Цаашид 8-р сарын сүүлийн 10 хоногт дахин бороошин төлөвтэй байгаа учраас 9-р сарын 10-д хүртэл Ховд гол үерийн аюултай түвшинд байх учраас хадлан бэлтгэх ажил 9-р сар гарч эхлэх төлөвтэй байна. ВИДЕО: Огноо: 8/22/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1176 Мэдээ таалагдсан: