"Багшийн гараа" зөвлөн туслах үйлчилгээнд 70 орчим хүн хамрагдаж байна



Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын хамт олон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр ажилд орох багш нарт зориулсан "Багшийн гараа" зөвлөн туслах үйлчилгээг өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлын байранд орох хүсэлтэй, ажил идэвхтэй хайгч, шинэ төгсөгчдийн төлөөлөл 70 орчим хүн хамрагдлаа.



Тус үйл ажиллагаа нь орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багш мэргэжлийн дагуу ажиллах сонирхолтой шинэ төгсөгч, ажил идэвхтэй хайж буй багш нарыг чадваржуулах, чиглүүлэх, дэмжих, түр болон үндсэн ажлын байрны талаарх цаг үеийн мэдээлэл түгээх, ажлын байрны нөхцөл, шаардлага, сонгон шалгаруулалтад бэлтгэх арга зүйн зөвлөмж өгөхөд чиглэж байгаагаараа онцлогтой юм.  

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ