Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцох намуудыг бүртгэлээ



Ирэх 10-р сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдана. Аймаг, сумын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам эвсэлийн хүсэлт, материалыг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ховд аймгийн сонгуулийн хороо нь энэ сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авчээ. Аймгийн сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягтлаж, улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг үндэслэн сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан байна. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд оролцохоо илэрхийлж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан  МАН, АН, МАХН, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл гэсэн 4 нам Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцох эрхтэй болжээ. Аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр аймгийн Сонгуулийн хорооноос тухайн 4 намын удирдлагууд, холбогдох албан тушаалтангуудад  гардуулан өглөө.  

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ