Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 10 иргэнийг дэмжсэн байна



Ховд аймагт 2019 оноос эхлэн "Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2020 онд Жаргалант суманд шинээр хүлэмжийн аж ахуй эрхлэхийг хүссэн, туршлагатай хөдөлмөрч 10 иргэнд нийт долоон сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.



Ийнхүү "Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" аймгийн дэд хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь бодитоор хүртэж яваа иргэдийн төлөөлөл бол Жаргалант сумын тариаланч Г.Мишка юм. Тэрбээр хөтөлбөрт хамрагдсан иргэдэд хүлэмжид тариалалт хийх арга зүйн зөвлөгөө өгч ажилласны үр дүнд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг 10 төрлийн хүнсний ногоо хураан авч зах зээлд худалдан борлуулж байна. 



ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ