Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ҮРЖЛИЙН 20 ТОЛГОЙ ҮХЭР ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ’” гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендер нээсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд үнийн саналыг 8 сарын 26-ны өдрийн 10:00 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байна. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 8 сарын 26-ны өдрийн 10:15 цагт цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй бөгөөд дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Хүнс, хөдөө аж ахуйн газрын байр, №04 тоот өрөө
Холбогдох утас: 99047183, 94123668
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
8 сарын 12-ны өдөр