Мал амьтны шилжилт хөдөлгөөнд сайтар хяналт тавьж ажиллахыг анхааруулав



Баруун бүсийг мал амьтны гоц халдварт өвчнөөр тайван, гоц халдварт өвчний вакцин хэрэглэдэггүй эрүүл бүсээр баталгаажуулах Монгол Улсын  бодлого, зорилтын хүрээнд тус аймаг нь мал амьтны гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 5-аас 2021 оны 7 дугаар сарын 5 хүртэл 1 жилийн хугацаанд зүүн болон төв, хангайн бүсийн аймгаас худалдаа арилжаа, үржлийн болон бусад зориулалтаар мал амьтныг Ховд аймагт нэвтрүүлэхийг хориглосон аймгийн Засаг даргын А/351 дугаар захирамж гаргажээ. Улмаар  бүх аймаг,  нийслэлийн Мал эмнэлгийн газар, өөрийн аймгийн сумдын Мал эмнэлгийн тасаг, нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.



Иймд зүүн, төв, хангайн бүсийн аймгууд, нийслэлээс Ховд аймаг руу мал амьтан тээвэрлэхгүй, тууварлах, шилжилт хөдөлгөөн хийхгүй, Мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй, хүлээн авахгүй. Мөн Хөвсгөл, Завхан, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгийн  аймгаас тус аймагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхэд "Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.4  дэх заалт, Засгийн газрын 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах” журмын  дагуу мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, лабораторийн шинжилгээнд хамрагдсан, Мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэгдэж, баталгаажсан гэрчилгээтэй мал амьтныг аймаг, сумдын улсын байцаагчийн хяналтын дор  Ховд аймгийн нутагт нэвтрүүлнэ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ