2020 оны 07-р сарын 27-ноос 08-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 28-нд ихэнх нутгаар, 30, 31, 8-р сарын 1-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: 31, 8-р сарын 1-нд нийт нутгаар салхи 10-12м/с, зарим үед 14-16м/с, уулархаг нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 30-аас бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.