Тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний биеийн байдлын талаар Ховд аймгийн ЗӨСТ-өөс тодрууллаа



Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэн Г-ийн биеийн байдал дунд зэрэг.  Амин үзүүлэлт хэвийн байгаа юм. Мөн антибиотек эмчилгээ дууссаны дараа эхний шатны шинжилгээ авахад тарваган тахлын төст нян харагдаагүй. Түүнчлэн Цэцэг сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэн У-ийн биеийн байдал сайжирч байна. Антибиотек эмчилгээ дуусаад хоёр хоногийн давтамжтай шинжилгээнүүд хийхэд тарваган тахлын төст нян харагдаагүй гэж Ховд аймгийн ЗӨСТ-өөс мэдээллээ. 
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЗӨСТ-өөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил, зөвлөмж сэрэмжлүүлгийг үе шаттай хэрэгжүүлж ажилласан юм. 
Мөн тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энэ жилийн тухайд 5000 тун вакцин захиалж улмаар Ховд аймгийн 17 суманд хүн амын тоо, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаанд тулгуурлан хуваарилж, хийж гүйцэтгэсэн байна.  Улмаар нэмэлтээр 2000 тун вакцин захиалан хийж байна.   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ