Ховд аймгийн хэмжээнд 917 сурагч ЭЕШ өгч байна



2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт |ЭЕШ-ыг| долоодугаар сарын  02-05-ны өдөр улс орон даяар зохион байгуулж байна. Ховд аймгийн тухайд энэ жил  917 сурагч ЭЕШ өгч байгаа буюу давхардсан тоогоор 2000 гаруй шалгуулагч байгаа аж.  Энэ удаагийн ЭЕШ-ын үйл ажиллагаа Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль дээр тус тус өрнөж байна. ЭЕШ-ын үйл ажиллагаа Ховд аймагт Монгол Улсын түүх хичээлээр эхэлсэн бөгөөд тус хичээлээр 13 сурагч шалгалт өглөө. 
Шинэ төрлийн коронавирусний халдвар, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ЭЕШ-ын явцад улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, журмыг чанд баримталж байгаагаараа онцлогтой. Үүний дагуу сурагч бүрийн халууныг хэмжиж, нэг удаагийн халдвар хамгааллын хэрэгсэл олгож байна. Мөн шалгалт зохион байгуулж буй сургууль тус бүрт урьдчилан сэргийлэх үзлэгийн өрөө бэлтгэж, анги танхим бүрт ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа аж.  
Энэ жил шалгалтын нийт дүнг ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр нэгтгэж, цахим хэлбэр буюу лайваар шууд хүргэнэ.  Мөн ЭЕШ өгч буй  сурагчид өөрийн сонгосон сургуулийн цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Уг цахим бүртгэл долоодугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.  



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ