Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил 38.5 хувьтай байна



Өнгөрсөн жил Ховд аймгийн хэмжээнд тарваган тахал өвчний 3700 тун вакцин захиалж, сумдад хуваарийн дагуу нийлүүлснээр нийт 3671 хүн  вакцинд хамрагдсан буюу 99.2 хувьтай хийж гүйцэтгэжээ. Харин энэ жилийн тухайд 5000 тун вакцин захиалж улмаар Ховд аймгийн 17 суманд хүн амын тоо, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаанд тулгуурлан хуваарилж өгсөн байна. Тухайлбал, аймгийн төв буюу Жаргалант суманд 450 тун вакцин хувиарлажээ. Одоогийн байдлаар 1925 хүнд тун вакцин хийсэн буюу тарваган тахлын дархлаажуулалтын ажил 38.5 хувьтай үргэлжилж байна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал ярьлаа.

ВИДЕО:



Вакциныг сумдын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч хийнэ. Өнөөдрийн бадлаар аймгийн хэмжээнд 13 вакцинатор сувилагч ажиллаж байна. Ховд аймаг нь Алтайн уулархаг бүс нутагт багтдаг учраас тарвага туулай, бүүрэгт амьтад элбэгтэй учраас тарваган тахлын голомттой 21 бүс байдаг байна. Тиймээс тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэд болон эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамрагдахыг албаныхан уриалж байна.


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ