ХИС-ийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа болов



Ховд их сургууль 2019-2020 оны хичээлийн жилд төгсөгчдийнхөө диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-нд зохион байгууллаа. Энэ жилийн төгсөлт дэлхий даяар ковид-19 цар тахал тархсан онцгой цаг үед болж байгаагаараа онцлогтой. Бүрэлдэхүүний 2 сургуулиас энэ жил 26 мэргэжлээр бакалаврын түвшний 544, магистрын түвшний 113 оюутан төгсөж байна. Улмаар амжилттай суралцаж, онцлох дипломтой төгсөж буй  2 бүрэлдэхүүний сургуулийн 16 оюутанд диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагааг ХИС-ийн удирдлагууд зохион байгуулсан юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ