Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд тариалалтын ажил 96 хувьтай байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Ховд аймагт 3000 орчим газар тариалан эрхлэгч иргэн бий. Тэд одоогоор аймгийн хэмжээнд нийт 2291.7 га талбайд тариалалт хийсэн байна.
Үүнд, 210 га-д үр тариа, 676.8 га-д төмс, 916.8 га-д бусад төрлийн хүнсний ногоо, 488 га-д тэжээлийн ургамал тарьжээ. Харин өнгөрсөн жил 326 га-д тарвас тарьж, 4861 тонн ургац хураан авч байсан. Тэгвэл энэ жил нийт 328.2 га-д тарвас тарьсан гэнэ.
Энэ жилийн тухайд орон нутгийн иргэд хашаандаа ногоо тарих нь нэмэгджээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 30 орчим иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан. Тэгвэл энэ жил 50 орчим иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж, тариалалт хийж байна.