Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар “Цэвэр хот-Цэцэгтэй гудамж” төсөл хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд энэ жил аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хашаа, саад бүхий цэцгийн мандалд 10 мянган цэцэг тарихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 8 нэр төрлийн 6000 цэцгийн үрсэлгээ хийсэн байна. Тус ажилд 18 байгууллага, аж ахуйн нэгжийн 180 орчим ажилтан, албан хаагч, иргэд идэвхтэй оролцжээ. Энэхүү ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмж сайжрах, ногоон байгууламж нэмэгдэх, иргэд цэвэр тохилог орчинд амьдрах боломж өргөжинө гэж албаныхан үзэж байна.