Ховд аймгийн малчдын 90 гаруй хувьд ноолуурын урамшуулал олгожээ



Ховд аймгийн хэмжээнд 11135 малчин өрх, мал бүхий иргэн ноолуурын урамшуулал авна. Одоогийн байдлаар 10450 малчин, мал бүхий иргэн  буюу 90 гаруй хувь нь ноолуурын урамшуулал авчээ. Мөн 722 малчин өрхийн бичиг баримтын  алдаатай мэдээллийг засварлан ХХААХҮЯ-нд хүргүүлсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Ховд аймгийн хэмжээнд 2019 онд  3.084.330 тоо толгой мал тоолуулсан. Үүнээс ямаа 1.631.150 толгой байна. Энэ жил малчид дунджаар 650 тонн орчим ноолуур бэлтгэн нийлүүлсэн гэх урьдчилсан тооцоолол гаргажээ.     
Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын амьжиргааны түвшинг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолын хүрээнд 2019 оны А-дансандаа ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд ноолуурын урамшууллыг 1 ямаанаас дунджаар 300 гр ноолуураар тооцож, 1 кг тутамд 20,000 төгрөгийн урамшууллыг овог, нэр, регистрийн дугаар, дансны тулгалт хийсэн малчдын дансанд олгож байгаа юм.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ