Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ шинэ Нутгийн удирдлагын ордонтой боллоо.
Тус барилгын ажлыг “Цагаан бөлбөө” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ. Энэхүү барилга нь орчин үеийн стандартын шаардлага хангасан 756 м.кв бүхий хоёр давхар аж. Энэ оны зургаадугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ГХБХБГ-ын холбогдох мэргэжилтнүүд барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьжээ. Ховд аймгийн Засаг даргын А/302 тоот захирамжаар барилгыг байнгын ашиглалтад оруулсан гэнэ.
Ийнхүү нутгийн захиргааны байгууллагын шинэ барилга ашиглалтад орсноор иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж өргөжих ба төрийн албан хаагчид ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломж бүрдэж байна гэж албаны эх сурвалж онцоллоо.