“Камержуулалт” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо



“Тайван амгалан Ховдчууд”
хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Камержуулалт” болзолт уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сар гаруй нь хугацаанд зохион байгуулжээ. Улмаар болзолт уралдааны нэгдсэн дүнг гаргаж, шилдэг оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 



Энэхүү уралдаанд “ШИЛДЭГ СУМ”-аар Алтай сум, “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар Давшилт мөрөн хоршоо шалгарсан бөгөөд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг амжилттай оролцуулсан Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг \НХЖХТ\-ийн багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Элбэгдорж “ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-аар тус тус шалгарсан байна. 
Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Б.Сандагсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн нар гардуулан өгсөн юм.  Тус болзолт уралдааны хүрээнд Ховд аймгийн 8 сум болон 19 албан байгууллага, аж ахуй нэгжүүд 173.800.000 төгрөгийн өртөг бүхий 275 теле камерыг шинээр суурилуулсан байна.  Ийнхүү камержуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд ахиц дэвшил гарч байгааг албаныхан онцоллоо. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ