Зуны улирал эхэлснээр иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн төв зах дээр сүү, цагаан идээний үнэ ханш ямар байгаа талаар тодруулав.
Өнөөдрийн байдлаар үхрийн сүү литр тутамд 1500, ямааны сүү 2000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх тавдугаар сард сүүг литр тутамд 2500 төгрөгөөр худалдаалж байсан. Тэгвэл энэ сард 500 төгрөгөөр буурчээ.
Мөн үхрийн сүүгээр хийсэн тараг литр тутамд 2000, ямааных 2500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин шар тос 20 мянга, айргийн тос 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Ааруул кг тутамд 23 мянга, өрөм 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Сүүнээс бусад төрлийн цагаан идээний үнэ ханш сүүлийн гурван сард тогтвортой байна гэж худалдаа эрхлэгчид мэдээллээ.