Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт мотоцикл, тоног төхөөрөмж гардууллаа



Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “Мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг дэмжих жил” болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан  ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэл бэлэн байдлыг хангахад зориулан  бүх сумын мал эмнэлгийн тасаг  нэгжүүдийг мотоцикл, бусад тоног төхөөрөмжөөр хангаж байна. Тодруулбал, Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг тоног төхөөрөмж гардуулан өгөх үйл ажиллагааг  тавдугаар сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.



Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл болон холбогдох мэргэжилтэн, сумдын Мал эмнэлгийн тасаг, нэгжийн төлөөлөл оролцсон юм. Алслагдсан бүс нутгийн иргэдэд мал эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, малын  эрүүл мэндийг хамгаалах, хөдөө орон нутгийн мал эмнэлгийн тасаг нэгжийн үйл ажиллагааг сайжруулахад энэ удаагийн ажил чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцлов. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ