Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан тавдугаар сарын 26-ны өдөр болж, 80 гаруй хувийн ирцтэй өрнөв.
Хурлын хүрээнд:
-“Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк” орон нутгийн өмчийн оролцоотой ХХК-ийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай
-Сутай хайрхан уулын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө батлах тухай, Сутай хайрхаан уулын байгалийн нөөц газрын хамгаалалтын горим батлах тухай
-БСУГ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, ЕБС, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаарх мэдээлэл
-Насан туршийн боловсролын үйл ажиллагааны талаарх мэдээлэл
-Зэрэг сумын ЕБС-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн сурвалжиит гишүүн, академич, түүхийн ухааны доктор, профессор Чулууны Далайн нэрэмжит болгох тухай
-Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудал хэлэлцэж, тогтоолын төсөл баталлаа.
ВИДЕО: