Ховд аймгийн хэмжээнд 112.5 мянган төл бойжиж байна



Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 136.5 мянган хээлтэгчийн 65.4 хувь буюу 113.2 мянган эх мал төллөжээ. Ингээд нийт гарсан төлийн 91.9 хувь буюу 112.5 мянган төл бойжиж байна.
Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Дөргөн, Мөст, Цэцэг, Эрдэнэбүрэн суманд 78.0-96.7 хувь нь төллөсөн. Бусад сумдад мал төллөлт өндөр хувьтай байгаа нь нийт нутгаар өвөл, хаврын цаг агаар сайн байсан нөлөөлжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ