Аймгийн газар нутгийн 52 хувийг тусгай хамгаалалтад авчээ



Ховд аймаг нь Монгол Алтайн уулс, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говийн ихэнх хэсгийг хамарсан  7.6 сая га нутаг дэвсгэртэй.
Үүнээс нийт газар нутгийн  2 654 576 га буюу 34.9 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон байна. Харин 725765.1 га буюу 9.5 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт багтаж байна.  Ийнхүү аймгийн нийт газар нутгийн 52 хувийг  улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нутаг, усны эх, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар тусгасан байдаг.
Түүнчлэн аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит бус хуралдаанаар “Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрт /2016-2026/ экологийн хувьд чухал газар нутгийн 55-аас доошгүй хувийг  улсын болон орон нутгийн хамгаалалтад авахаар тусгасан аж.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ