Багш, сурагчидтай цахим уулзалт хийв



БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн Чанарын үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх нар Ховд аймагт ажиллаж байна. 



Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сурагчдад зориулсан теле хичээлийн хамрагдалт, үр дүн, анги дэвших, төгсөх үйл ажиллагаа, ирэх хичээлийн жилийн бэлтгэл, 12 дугаар ангийн сурагчдын ЭЕШ-ын давтлага, зохион байгуулалтын явцын талаар зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор  2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш, 12 дугаар ангийн сурагчидтай цахим |онлайн| уулзалт хийлээ.



Цахим уулзалтад нийт 911 багш, удирдлага, 682 төгсөх ангийн сурагч оролцож мэдээлэл сонсохын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авчээ. Төгсөх ангийн сурагчид сонсох даалгавар энэ жил ирэх үү, шалгалтаа хэрхэн амжилттай өгөх вэ? зэрэг асуулт асуусан байна. 
Энэ хичээлийн жилийн ЭЕШ-д сонсох даалгавар оруулаагүй аж.



Мөн шалгалтад амжилттай бэлтгэх аргын талаар БҮТ-ийн Чанарын үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх зөвлөв.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ