Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүл 3 ихэр хүүгээр бүл нэмжээ



Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүл 3 ихэр хүүгээр бүл нэмсэн сайхан мэдээ байна. Тодруулбал, ихрүүд өнөөдөр /2020.05.14/  Эх нялхсын эрүүл мэндийн Үндэсний төвд УБ хотын цагаар өглөөний 10:30-д мэндэлжээ. Манай редакциас ихрүүдийн аав С.Бадампүрэвтэй утсаар холбогдов. Ихрүүд 1кг 700гр, 1кг 800гр, 2кг-ийн жинтэй мэндэлсэн байна. Одоогоор эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэлээ.

Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв нь эхнэр Э.Содномбаярын хамт “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн ажилладаг байна. Эднийх өмнө нь 4-16 насны 4, өөрөөр хэлбэл 2 охин 2 хүүтэй байсан бол өнөөдөр ийнхүү 3 ихэр хүүгээр бүл нэмж өнөр болж байна. 
Монголын үрс маш олон болох болтугай. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ