Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэдийг хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, малын сүү, саалиа ашиглан цагаан идээгээ боловсруулж хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах, нөөцлөх бүтээлч, санаачилгатай ажиллаж амьдрахыг аймгийн ИТХ-аас уриалсан. Тус уриалгыг ажил хэрэг болгох үүднээс аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэ сарын 13-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, аймаг, орон нутаг болон айл өрхүүдийг орон нутгийн хөрсөнд ургасан "ЭКО" хүнсээр хангах, малын ашиг шимийг ашиглах сүү цагаан идээгээ бүрэн боловсруулан хүнсний хэрэгцээгээ хангаж, зах зээлд нийлүүлэн борлуулах хөдөлгөөн өрнүүлж заавар зөвлөгөө өгч зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн ХХААЖДҮГазрын дарга, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.