Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын дарга Б.Сандагсүрэн нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын өндөр настан Тохайн Хабдыл, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Рэнцэнгийн Сандуйжав нарт 40 сая ба 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламжийг өнөөдөр /2020.04.23/ гардуулан өглөө.Монгол улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан ба үүний 20 гаруй нь Ховд аймгийн харъяат иргэд байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 18 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлтээ хүргүүлээд байна гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ. Огноо: 4/23/2020 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1651 Мэдээ таалагдсан: