Ховд нутагт одоогоор 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу иржээ



Ховд аймгийн нутаг дэвсгэрт 300 орчим зүйлийн шувуу бий. Үүнээс 80 гаруй хувийг нүүдлийн шувуу эзэлдэг. Тэгвэл одоогийн байдлаар 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу Ховд аймгийн нутаг, Хар нуур болон Дөргөн, Хар-Ус нуур орчмын бүсэд иржээ. 
Эдгээр шувууд  төв болон зүүн, евро ази, номхон далай гэх дөрвөн нүүдлийн бүс нутгаар  дамжин ирдэг.  
Одоогоор Дөргөн, Манхан сумын нутагт галуу, дэглий, хун зэрэг 5-6 шувуу үхсэн нь бүртгэгджээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд  шувууны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэнийг илрүүлж, Улаанбаатар хот руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан шинжилгээ хийлгэж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. 
Нүүдлийн шувуу ирж байгаатай холбогдуулан шувууны томуу болон бусад гоц халдварт өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй. Иймд иргэд нуур, булаг шанд, голын усыг түүхийгээр уухгүй, шувуу агнахгүй байхыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхаарууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар болон Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар хамтран тогтмол эргүүл хийж ажиллахаар болжээ. 
  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ