Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачлага, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд "Сэрэмжид хором үгүй" санаачлагын аян өрнүүлж байна.
Санаачлагын аяны хүрээнд иргэд, албан байгууллагуудын дунд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжид хором үгүй” сэдвийн дор цахим уралдаан зарлалаа.
Иргэд олон нийт урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий агуулгатай
- Видео шторк,
- Гар зураг,
- Постер
-Шүлэг,
-Эссэ, нийтлэл
- Бусад бүтээлээ “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар”-ын пэйж хуудсанд зөвхөн цахим хэбэрээр /фэйсбүүк чат, пэйж рүү постлох байдлаар/ ирүүлнэ үү. Ингэснээр тус байгууллагын хамт олон пэйж хуудсанд олон нийтэд тохиргоотой нийтлэнэ.
Хамгийн их хандалт LIKE, SHARE цуглуулсан 6 бүтээлийг шалгаруулан шагнаж урамшуулах болно.
Бид хамтдаа урьдчилан сэргийлж, хамтдаа давж чадна. Таны дуу хоолой, санаачилга, уриалга ард иргэдэд хамгийн үнэ цэнэтэй байх болно. Бие биенээ сэрэмжлүүлье❗️❗️❗️ Сэрэмжид хором үгүй.
Энэхүү цахим уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.