Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бүх аймаг орон нутагт коронавирусээс урьдчилан сэргийлэх долоон төрлийн зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагч болон байгууллагын гадна талд байршуулан иргэдэд сурталчилж байна. Нийгмийн эрүүл мэндийн төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд тус зөвлөмжийг өнөөдрөөс тарааж эхэллээ.
Зөвлөмж нь “Өрх гэрийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт“, “Гэр бүлд өгөх зөвлөмж”, “Иргэдэд өгөх зөвлөмж”, “Аж ахуй нэгж байгууллагуудад өгөх зөвлөмж”, “Гарын ариун цэврийн зөвлөмж”, “Гэрийн тусгаарлалт”, “Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юуг анхаарах бэ?” гэсэн долоон чиглэлтэй.
Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх энэхүү зөвлөмж, гарын авлагыг 9 албан байгууллага, 5 аж ахуй нэгж, 15 дэлгүүр, 2 цайны газар, 5 зар сурталчилганы самбар гээд нийт 36 байршилд түгээж, 83 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна.