Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөрөөс ерөнхий боловсролын сургууль бүр сэтгэл зүйч ажиллуулж байгаатай холбогдуулан зорилтот таван сумынхаа ерөнхий боловсролын 11 сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүллээ. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, 7 болон Цаст-Алтай, Прогресс сургууль, Дөргөн, Мянгад, Зэрэг, Манхан сумын сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөний тохижилтод дэмжлэг үзүүлэх замаар ширээ, сандал, шүүгээ, ус буцалгагч зэрэг зургаан төрлийн тавилга, эд зүйл хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү ажилд нийт 22 сая 773 мянган төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.