Иргэн та ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд саналаа өгнө үү



Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаар тушаалын хавсралт Орон нутгийн хөгжлиийн сангийн үйл ажиллагааны журмын 5.2-т заасны дагуу Баг, хорооны Засаг дарга ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг дараах хэлбэрээр явуулна гэсэн журмын дагуу Жаргалант сумын 2021 оны ОНХСангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналд иргэн таны хүсэлтийг тусгах зорилгоор цахим саналыг 2020.04.03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд авч байна.
Иргэн та ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хийгдэх ажилд идэвхтэй оролцож саналаа өгсөнөөр амьдарч буй баг, сумынхааа хөгжил, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтөнд хувь нэмэрээ оруулах юм. ТА ДООРХ ХОЛБООСООР ОРЖ САНАЛАА ӨГНӨ ҮҮ
https://docs.google.com/…/1FAIpQLScl2jmUX9sKE4qppP…/viewform
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ