Нүүрс болон төмрийн хүдэр тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгажээ



Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон Ховд аймгийн Оцгой комиссын ажлын хэсэг хамтран 2020 оны 04 дүгээр сарын 04-05-нд Мо-Эн-Ко ХХК-ний нүүрс экспортлох, Эй-Эл-Жи-Ти ХХК-ийн төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Ингэхдээ “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангаж буй байдалд хамтарсан хяналт тавьжээ.



Ажлын хэсгийнхэн тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах холбогдох саналыг аймгийн Онцгой комисс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуй нэгж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад гарган өгч ажиллалаа.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ