Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажлын байрандаа ариутгал халдваргүйтгэл хийлээ

Image may contain: one or more people, car and outdoor

Шинэ төрлийн коронавирусний халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн “Шуурхай штаб”-аас байгууллага бүр гадна орчныхоо 50 метр талбайд тогтмол цэвэрлэгээ хийх, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэх тухай үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь ажлын байрандаа ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл, "Ховд Жюли ББН"-ийн мэргэжлийн байгууллагаар байгууллагынхаа дотор болон гадна талбай, Ховдод үйлдвэрлэв борлуулалтын төв, Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв буюу нийт 4600 орчим мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэлээ  гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.  

Image may contain: people standing

Image may contain: one or more people

Image may contain: one or more people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ