Арилжааны банкуудад халдваргүйтгэлийн ажил хийж байна



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк болох Хаан, Төрийн, Голомт, Хас, Капитрон банкинд мэргэжлийн байгууллагаар дамжуулан халдваргүйтгэл хийлгэж, урьдчилан сэргийлэх зөвлөмж хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Хаан банк нь нийгмийн хариуцлагаа биелүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас санаачлан гаргасан хоёр метр ЗАЙ БАРЬ стикерийг хэвлэн байршуулсан байна.
Хаан банкны 17, Төрийн банкны 4, Голомт банкны 5, Хас банкны 4 нийт 30 бэлэн мөнгөний машин /АТМ/-ы халдваргүйтгэлд хяналт тавин ажиллалаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын халдваргүйтгэлд тавих хяналт үргэлжилж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ