Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд стандартыг нэвтрүүлэхэд алба хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлэхээс гадна алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав ээж” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болон бусад холбогдох сургалт, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана. Олон улсын стандартыг нэвтрүүлснээр “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөр болон Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм гэж Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ