Дуут сумын Соёлын төвийг "Болор цом"-ын эзэн, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болголоо



Дуут сумын соёлын төвийг “Болор цом”-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгосон Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолыг өнөөдөр /2020.03.24/ түүний гэр бүл, үр хүүхдүүдэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өглөө.
“Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын утга зохиолын сан хөмрөгийг арвижуулж, ард олныг соён гэгээрүүлсэн намтар, бүтээл туурвилыг иргэд, олон нийтэд өргөнөөр сурталчлан, нийтийн хүртээл болгож, алдар гавьяаг нь мөнхжүүлж, алдаршуулж ажиллахыг сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Одонтуяад тогтоолоор үүрэг болголоо гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ