Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хоггүй, цэвэрхэн Монгол" аян өрнүүлж, "Хог хаягдлын тухай" хуулийг олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд иргэдийн санал хүсэлтийн дагуу зориулалтын бус газарт хаясан хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор Ховд аймгийн байгаль орчны салбарын дөрвөн байгууллага хамтран Буянт голын ай сав орчимд нийтийн цэвэрлэгээ хийлээ.
Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд аймгийн БОАЖГ, УЦУОШТ, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Ойн анги гэсэн дөрвөн байгуулагын 50 гаруй ажилтан оролцсон юм. Тэд төв цэнгэлдэх хүрээлэн, усны байгууламжийн ойролцоо, Буянт гол дагуу нийт 5 га газарт цэвэрлэгээ хийснээр 3 автомашин буюу 3 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.
ВИДЕО: