Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 11:03:11-т Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудтай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Энэ нь Ховд аймгийн баруун сумдад илүү хүчтэй мэдрэгдсэн ба Одон орон геофизикийн Ховд салбараас өгсөн мэдээллээр энэ нь тус аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Булган, Алтай, Үенч сумдад урьдчилсан тооцооллоор 5-6 балл орчим. Харин Жаргалант суманд 3-4 баллын орчим байжээ. Огноо: 3/20/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1399 Мэдээ таалагдсан: